
Найруулагч
Бат-Өлзийн Баатар
Bat-Ulzii Baatar
The Mongol Khan болон HERO Entertainment студийн Ерөнхий захирал, найруулагч
Бат-Өлзийн Баатар бол The Mongol Khan болон HERO Entertainment студийн Ерөнхий захирал, найруулагч. 2004 онд HERO Entertainment студийг үүсгэн байгуулсан. Түүний 2022 онд тавьсан «Тамгагүй төр» жүжиг Улаанбаатар, Лондон, Сингапур, Токио, Нагоя хотын тайзнаа тоглогдсон.
Тэрээр Монголын Үндэсний Телевиз, G Entertainment зэрэг Монголын тэргүүлэх телевиз, студид ажиллаж байсан. 2004 оноос HERO Entertainment студийг байгуулж, найруулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Дээрх хугацаанд уран бүтээлчдийн 90 гаруй клип, арилжааны 350 орчим реклам, бүрэн хэмжээний баримтат кино, уран сайхны кино, намтар судлалын баримтат уран сайхны цуврал нэвтрүүлгүүд , цэнгээнт шоу тоглолтууд, мөн тооны тайз заслууд, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, төр нийгмийн хүндэтгэл ёслолын арга хэмжээнууд, сайн санааны хандивын үйл ажиллагаа зэрэг энтертэймент чиглэлийн бүх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
Бүтэн намтар уншихАжлын хэмжээ
- Дуун видео
- 90 гаруй
- Реклам
- 350 гаруй
- Бүрэн хэмжээний баримтат кино
- 15
- Уран сайхны кино
- 2
- Шоу тоглолт
- 20 шахам
Тоо баримтыг албан ёсны танилцуулгаас авсан бөгөөд бие даан баталгаажаагүй болно.
2022 — 2025
The Mongol Khan
Б.Лхагвасүрэнгийн зохиолоор физикл-драм хэлбэрээр тавьсан үндэсний драмын жүжиг
Бүтээлүүд
Бусад бүтээл
- 2021«Карантин-14»Хөл хорионы 14 хоногийн турш үргэлжилсэн лайв теле шоуТелевиз
- 2020 — 2021Үндэсний их баяр наадам2020 оны цахим наадам, 2021 оны наадмын концертын найруулгаТом хэмжээний тоглолт
- 2020Хүүхдийн төлөө хандивын теле-тоглолтСоёлын яамтай хамтарсан найман цагийн шууд дамжуулалтТом хэмжээний тоглолт
- 2010 — 2011«Татар ажиллагаа»Уран сайхны киноКино
- 2009«Би чамд хайртай-2»Уран сайхны киноКино
Эх сурвалж
Дараах баримт бүр эх сурвалжтай. Дугаар дээр дарж эх сурвалж руу шилжинэ.
- [1]Бат-Өлзийн Баатар — албан ёсны танилцуулга — HERO Entertainment / The Mongol Khan, 2026 (Онлайнд нийтлэгдээгүй)Анхдагч эх сурвалжНайруулагчийн багаас өгсөн албан ёсны танилцуулга. Анхдагч эх сурвалж тул тоон үзүүлэлтийг бие даасан эх сурвалжаар нягтлахыг зөвлөнө.
